4/2/2015
美国
原题目:乌兰巴托市长就中国内蒙古公民被辱事件致歉
前几天,蒙古国内蒙古商会的几位会员春游不尓罕山时被一非政府组织个别成员殴打侮辱,相关图片被放到脸书上之后,引起蒙古国各阶层的关注和热烈讨论,也引起了中国人的愤慨。
今天上午,蒙古国乌兰巴托市长兼首都行政长官额. 巴特乌拉邀见了蒙古国内蒙古总商会刘巴特尔会长和几位理事,就这一事件做了正式道歉,并表示要追究肇事者的法律责任。他说个别人的这种违法行为不得人心,不代表蒙古民众的意愿。人们在脸书和其他社交网站以及各种媒体上发表的言论,绝大部分都在批评和谴责他们。
刘巴特尔会长义正词严的谴责了个别人侮辱中国公民的野蛮行径,对发生这样有损蒙古国形象、有损两国友谊和人民感情的事件感到非常遗憾。他表示要向受害人转达巴特乌拉市长的道歉和意见,这表明了官方的诚意,相信蒙古国有关部门能够处理好这个事件。依法解决之外,更重要的是进行宣传引导,树立正面的观念,不再发生此类事件。
来源:蒙古国内蒙古总商会
http://www.mimcc.org
以下是就这一事件,蒙古国媒体的报道。
Бурхан Халдун ууланд гадаадын иргэдэд зүй бус авир гаргасан байж болзошгүй асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, байр сууриа илэрхийллээ. Тус уулзалтад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Нийслэлийн Аялал жуулчалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл нар оролцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүсэлтийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Өнгөрөгч амралтын өдөр Бурхан Халдун ууланд очсон өвөрмонгол иргэдийг хөөсөн балмад үйлдэл гарсан. Энэ нь үнэхээр ичмээр, зохисгүй үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө гэсэн заалттай. Энэ нь Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж тусгасан байдаг. Гэвч зарим иргэний ёс зүйгүй үйлдлээс ийм асуудал үүссэнд тухайн өвөрмонголын иргэн болон өвөрмонголчуудаас албан ёсоор уучлал хүсч байна” гэлээ. Мөн тэрээр “Бид дэлхийн таван тивийн хүмүүсийг жилийн 4 улиралд хүрэлцэн ирэхийг урьж байгаа. Улаанбаатар бол найрсаг хот. Зарим хүний гаргасан энэ зүй бус үйлдэл нь манайд ирэх жуулчид тэр дундаа жуулчдын олонхыг эзэлдэг өмнөд хөршийн иргэдийг буцаах вий гэхээс болгоомжилж байна” гэв.
Харин Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Харамсалтай байна. Энэ үйл явдлын дараа биднээс юу болсон талаар асууж, цахим сүлжээ, хэрэглээний We chat-аар асуудал хөндөн ярилцаж байна. Тухайн үйлдлийн хохирогч мөн гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Өнөөдөр Монголыг дэлхий мэддэг болсон. Манай Өвөрмонголчууд хөрөнгө оруулахаас гадна Их Эзэн Чингис хааны нутагт ирэхийг хүсч Монгол Улсыг зорих болсон. Гэвч саяхан болсон явдал сөргөөр нөлөөлж байна. Ордост байдаг Чингисийн онгоны цогцолборыг үзэхээр олон мянган жуулчин ирдэг. Үүнтэй адилхан Бурхан Халдун ууланд мөргөх жуулчид ирэхэд хүний шүтэх, хүндэтгэх эрхэд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэлээ. Нийслэлийн Засаг даргын албан ёсны уучлал гуйсныг өвөрмонголчуудад төдийгүй хөрөнгө оруулагч нарт уламжилна гэдгээ илэрхийллээ.
Мөн нийслэлийн Засаг дарга Өвөрмонгол иргэдтэй холбоотой хууль бус, бусармаг үйлдэл гарсан тохиолдолд бидэнд мэдэгдэж байхыг хүссэн бөгөөд цаашид ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ажиллана гэдгээ мэдэгдлээ.
来源:Medee.MN
没有评论:
发表评论